Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

Сүмбэр бороо-1 экспедицийн 6-р сарын тайлан

Шинэчлэгдсэн: 2024-04-10 03:16:56

Говьсүмбэр аймгийн УЦУОШГазрын 2017 оны 06 дугаар сарын

Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны товч тайлан

               

2017.06.25.                                                                                Чойр хот

2017  оны 06 дугаар сард цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг  Сүмбэр бороо-1 экспедиц 2 удаагийн гаралтаар 3 байрлалд харвалт хийж нийт 7ш пуужин /21гр урвалж/ харавсан.

Эхний харвалт 2017 оны 06 дугаар сарын 20 ны үүрээр Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг Говьсүмбэр аймгийн төвөөс  хойд зүгт 25км-т Баянтал сумын нутаг Бор толгой гэдэг газар 0413 цагт λ-108011'071" , φ-46030'042" координат-д Цамхагийн нислэгийн удирдагч Баясгалангаас 10 минутын зөвшөөрөл авч 2 ширхэг пуужин харваж 6 гр урвалжыг үүлэнд хүргэн  үйл ажиллагаа явуулсан. Ажиллагаанд экспедицийн дарга Э.Энх-Од, Синоптик инженер Б.Пүрэвсүрэн, ЦАЗНАХариуцсан инженер М.Баярсайхан,  Жолооч С.Ганхүү нар оролцов. Хөндлөнгийн ажиглагчаар Аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэ, Аймгийн хууль зүйн хэлтсийн дарга Магвансүрэн нар ажиллагаанд оролцов.

Хоёр дахь  Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа 06-р сарын 20-ны өдөр 1450 цагт λ-108011'971" , φ-46024'442" координат-д Говьсүмбэр аймгийн төвөөс баруун хойд зүгт Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг Цагаантолгой гэдэг газар байрлаж цамхагын нислэгийн удирдагч Батнасангаас 10 минутын зөвшөөрөл авч хэвтээ өнцөг 0100-т, босоо өнцөг 450-т 3 ширхэг пуужин хөөргөж үүлэнд нөлөөлөв. Нөлөөлсөний үр дүнд Аймгийн Баянтал сумын нутаг, Сүмбэр сумын 6-р багын нутгаар 0,4 мм тунадас орсон. Ажиллагаанд экспедицийн дарга Э.Энх-Од,  ЦАЗНАХариуцсан инженер М.Баярсайхан,  Жолооч С.Ганхүү нар оролцов.

Экспедицийн  2 дахь гаралт  цаг аарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг Говьсүмбэр аймгийн төвөөс  хойд зүгт 20км-т Баянтал сумын нутаг Лүн гэдэг газар 1555 цагт λ-108020'172" , φ-46030'376" координат-д Цамхагийн нислэгийн удирдагч Баясгалангаас 10 минутын зөвшөөрөл авч 2 ширхэг пуужин харваж 6 гр урвалжыг үүлэнд хүргэн  үйл ажиллагаа явуулсан. Ажиллагаанд экспедицийн дарга Э.Энх-Од, ЦАЗНАХариуцсан инженер М.Баярсайхан,  Жолооч С.Ганхүү нар оролцов.

 

Дүгнэлт: 06 дугаар сарын байдлаар Сүмбэр бороо-1 экспедиц 3 удаа Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулсаны үр дүнд байглийн тунадасыг  нэмэгдүүлж аймгийн бүх нутаг дэвсгэрийг хамруулан үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.             

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
06 сарын 27-ны Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны тайлан 2019-08-20 1970-01-01 1506
06 сарын 28-ны Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны тайлан 2019-08-20 1970-01-01 1853
2019 оны Сүмбэр-бороо-1 экспедицийн 06 сарын 15-ны үйл ажиллагааны тайлан 2019-06-26 1970-01-01 1471
2019 оны Сүмбэр-бороо-1 экспедицийн 06 сарын 17-ны үйл ажиллагааны тайлан 2019-06-26 1970-01-01 1841
2019 оны Сүмбэр-бороо-1 экспедицийн 06 сарын 25-ны үйл ажиллагааны тайлан 2019-06-26 1970-01-01 1749
2019 оны Сүмбэр-бороо-1 экспедицийн эхны үйл ажиллагаа 2019-04-16 1970-01-01 1783
СҮМБЭР БОРОО-1 ЭКСПЕДИЦИЙН 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2018-12-04 1970-01-01 1917
Сүмбэр бороо-1 экспедицийн 2018 оны хагас жилийн тайлан 2018-06-28 1970-01-01 2005
2018 оны 05 сарын 17-ны үйл ажиллагааны тайлан 2018-05-24 1970-01-01 1949
2018 оны "Сүмбэр бороо-1" экспедицийн 05 сарын 14-ны үйл ажиллагааны тайлан 2018-05-15 1970-01-01 1900
2017 оны "Сүмбэр бороо-1" экспедицийн тайлан 2017-10-10 1970-01-01 2198
"СҮМБЭР БОРОО-1" экспедицийн 8-р сарын товч тайлан 2017-09-01 1970-01-01 1997
Сүмбэр бороо-1 экспедицийн 5-р сарын тайлан 2017-07-20 1970-01-01 1971
Сүмбэр бороо-1 7 дугаар сарын 20-ны байдлаар 2017-07-20 1970-01-01 2119
2017 оны анхны экспедиц гарлаа 2017-06-02 1970-01-01 2164