Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 5-р сарын 2-р арав хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм

Шинэчлэгдсэн: 2020-05-31 11:13:23

ХААЦУ-ын цаг агаарын нөхцөлийн тойм

/2020 оны 05дугаар сарын II 10 хоногийн тойм/

Агаарын температур

Агаарын дундаж температур 3.0-17.1 градус дулаан байв. Хамгийн их температур нь 24.7 градус дулаан, хамгийн бага температур нь 0.3 градус хүйтэн байсан байна.

Хөрсний температур

Хөрсний гадаргын дундаж температур нь 7.5-23.9 гардус дулаан байв. Хоногийн хамгийн дулаан нь 55.2 градус дулаан,  хамгийн бага нь 1.5 градус хүйтэн байв.

Хур тунадас

Энэ 10 хоногт хур тунадас ороогүй.

Салхи шуурга

Энэ сард  салхины дундаж их хурд 7-12 м/ сек. зарим үед 16-19 м/с хүрсэн байна.

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал:  Бэлчээрийн нийт ургамлын ургалт муу. Бэлчээрийн ургамлын ажиглалтын төлөөлөх ургамал болох хашаалсан талбайд крыловын хялгана, монгол сонгинод цухуйлтын үе шат эхлэж жигдэрсэн, хашаалаагүй талбайд ургамал крыловын хялгана цухуйж жигдрээгүй, монгол сонгино цухуйгаагүй байна. Чийг бага хуурайшил их, салхи шороон шуурга их байгаагаас ургамлын ургалт зуншлагын байдалд нөлөөлж байна. Ургамлын дундаж өндөр 2 см байна.

Хортон мэрэгчидийн ажиглалтаар: Бэлчээрийн ургамлын хөнөөлт хортон мэрэгчдийн ажиглалтаар авгалдай, бие гүйцсэн царцаа ажиглагдаагүй.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: Мал аж ахуйд зохиогдож байгаа ажил, малын бэлчээрлэлтэнд цаг агаарын байдал хэвийн ажил саатаагүй.   Бог, бод малын тарга хүч дунд, худгийн усаар ундаалж байна.