Урьдчилсан мэдээ > Улирлын төлөв

Улирлын төлөв

Шинэчлэгдсэн: 2020-05-28 18:17:22

Говьсүмбэр аймгийн 2020 оны V-IX сарын цаг агаарын мэдээ

Тавдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД-аар Говьсүмбэр аймгийн нутгаар 8-120C дулаан байдаг.

Тавдугаар сард агаарын дундаж температур  сүүлийн жилүүдэд, ялангуяа 2017-2018 онуудад хамгийн дулаан буюу ОЖД – аас 20С-аар дулаарч өдөртөө төв,  зүүн, говийн аймгуудын нутгаар 31-360С хүрч халж байв. Харин 2014-2016, 2019 онуудад ОЖД – аас 0.5-1.0 0С-аар хүйтэн байсан байна.

5 дугаар сарын агаарын температур олон жилийн дунджаас 1.5-2.00C-аар дулаан, 12-140C дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар дулаарна. (4 дүгээр зураг).

Сарын нийлбэр хур тунадас ОЖД-аар Говьсүмбэр аймгийн нутгаар 10-15 мм хүртэл хур тунадас ордог байна.

5 дугаар сарын нийлбэр хур тунадас нутгийн хойд хэсгээр ОЖД-ийн орчим буюу 10-15 мм, бусад нутгаар ОЖД-аас бага 4-10 мм хур тунадас орох төлөвтэй байна. Гуравдугаар арав хоногийн эхэн үеэр зарим газраар хур тунадас орох төлөвтэй. (5 дугаар зураг).

Сарын нийлбэр хур тунадас ОЖД-аар Говьсүмбэр аймгийн нутгаар 10-15 мм хүртэл хур тунадас ордог байна.

5 дугаар сарын нийлбэр хур тунадас нутгийн хойд хэсгээр ОЖД-ийн орчим буюу 10-15 мм, бусад нутгаар ОЖД-аас бага 4-10 мм хур тунадас орох төлөвтэй байна. Гуравдугаар арав хоногийн эхэн үеэр зарим газраар хур тунадас орох төлөвтэй. (5 дугаар зураг).

Сарын нийлбэр хур тунадас ОЖД-аар Говьсүмбэр аймгийн зүүн хойд хэсгийн нутгаар 20-30 мм, бусад нутгаар 8-20 мм хүртэл хур тунадас унадаг ажээ.

6 дугаар сарын нийлбэр хур тунадас нутгийн зүүн хойд хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар ОЖД-аас бага хур тунадас орох төлөвтэй байна (7 дугаар зураг).

Долдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД-аар Шивээговь сумын нутгаар 20-220C, бусад нутгаар 18-200C дулаан байдаг байна.

7 дугаар сарын агаарын температур ОЖД-аас 1.5-2.00C-ээр дулаан буюу Шивээговь сумын өмнө хэсгээр 22-240С, бусад нутгаар 20-220С дулаан байх төлөвтэй байна (8 дугаар зураг).

Сарын нийлбэр хур тунадасны олон жилийн дунджаар Говьсүмбэр аймгийн нутгийн зүүн хойд хэсгээр 60-80 мм, бусад нутгаар 40-60 мм хүртэл бороо ордог байна.

7 дугаар сарын нийлбэр хур тунадас нутгийн зүүн хойд хэсгээр ОЖД-аас ахиу буюу 80-100 мм, Шивээговь сумын зүүн хэсгээр ОЖД-ийн орчим 40-60 мм, бусад нутгаар ОЖД-аас ахиу 40-60 мм  хур тунадас орох төлөвтэй байна.  (9 дүгээр зураг).

Наймдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД-аар Шивээговь сумын нутгаар 18-200C, бусад нутгаар 16-180C дулаан байдаг байна.

8 дугаар сарын агаарын температур Шивээговь сумын нутгаар олон жилийн дунджаас 1.00C-аар дулаан, бусад нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна (10 дугаар зураг).

Сарын нийлбэр хур тунадас ОЖД-аар Шивээговь сумын нутгаар 10-40 мм, бусад нутгаар 40-50 мм ордог байна.

8 дугаар сарын нийлбэр хур тунадас Говьсүмбэр аймгийн нийт нутгаар ОЖД-ийн орчим хур тунадас орох төлөвтэй байна (11 дүгээр зураг).

Есдүгээр сард. Сарын дундаж агаарын температур ОЖД-аар Говьсүмбэр аймагт 10-140C дулаан байдаг байна.

9 дүгээр сарын агаарын температур Говьсүмбэр аймгийн нийт нутгаар ОЖД-ийн орчим буюу 10-140С байх төлөвтэй байна (12 дугаар зураг).

Сарын нийлбэр хур тунадас ОЖД-аар Говьсүмбэр аймагт 4-15 мм хур тунадас ордог байна.

9 дүгээр сарын нийлбэр хур тунадас Говьсүмбэр аймгийн нийт нутгаар ОЖД-аас ахиу буюу 10-25 мм хур тунадас орох төлөвтэй байна (13 дугаар зураг).