Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Гадаргын болон хаягдал усны 7 сарын тойм мэдээ

Шинэчлэгдсэн: 2024-04-20 12:55:59
  1. Гадаргын усны чанар

Говьсүмбэр аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 07 дугаар  сард  Хаялга нуурнаас усны дээж авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлно.

2023 оны 07-р сард хийсэн Говьсүмбэр аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын үзүүлэлтүүдээр MNS 4586-98 усны чанарын стандартай харьцуулан /Хүснэгт-1, 2/-д үзүүллээ.  

Хүснэгт 1. Усны гол ионуудын агууламж

Харуул

Хатуулаг, мг-экв/л

Ca мг/л

Mg мг/л

K+Na мг/л

SO4 мг/л

Cl мг/л

HCO3 мг/л

Эрдэсжилт

мг/л

Хаялга нуур

13.38

48.3

133.4

332.0

742.8

120.5

475.9

1920.5

MNS4586:98

 

 

 

 

100

300

 

 

 

Хүснэгт 2. Усны биогенийн нэгдлүүдийн агууламж

Харуул

pH

БХХ5

мг/л

ПИЧ

 мг/л

NH4

мг/л

NO3 мг/л

NO2 мг/л

P

мг/л

Хаялга нуур

9.20

64.0

21.6

1.02

0.19

0.011

0.057

MNS4586:98

 

3.0

 

0.5

9.00

0.020

0.100

Тайлбар: MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.

Хаялга нуур. Нуурын усны хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдсан байна. Сульфат /SO4/ 7.4, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/ 21.3, Аммони /NH4/ 2.0 дахин  стандартаас давсан байна.

  1. Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  Цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс хаягдал усны сорьц авч химийн найрлага болон чанарын үзүүлэлтийг тодорхойллоо

Шинжилгээний дүнг /MNS4943:2015/ “Хаягдал ус”-ны стандартад харьцуулан /Хүснэгт-3/-д үзүүллээ.

Хүснэгт-3

.  Төв ЦБ-аас сорьц авсан цэг

рН

Ж/б мг/л

БПК5 мг/л

ПИЧ, мг/л

Нийт азот мг/л

MNS 4943:2015   /ЗДХ/

6-9

30

20

20

15

Гарах

8.81

17.6

80

35.2

0.072

Орох

8.74

89.2

120.8

38.4

 

Цэвэршилт, хувь

37.5%

Тайлбар: MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

            Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS 4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулахад  гарах цэг нь БХХ5-4 дахин  Ж/Б-3.0 дахин   ПИЧ-1.8 дахин давсан үзүүлэлтэй байна. ЦБ-ийн шинжилгээний дүнгээр цэвэршүүлэлтийн хувь 37.5% байна.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Гадаргын болон хаягдал усны 7 сарын тойм мэдээ 2023-08-07 2024-04-20 103
Туул голын усны чанарын 2016 оны 8 дугаар сарын төлөв байдал 2016-10-17 2024-04-20 2334